МАН-ын Удирдах зөвлөл 11.00 цагаас дараагийн Ерөнхий сайдыг тодруулахаар хуралдсан юм. Харин хурлаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг Ерөнхий сайдад 100 хувийн саналаар нэр дэвшүүлсэн байна.
МАН-ын гишүүд давхар дээлгүй, нэр цэвэр улстөрчийг дараагийн Ерөнхий сайдад томилуулах саналтай байгаагаа хэлж байсан. Харин Г.Занданшатарын хувьд Хангайн тойргоос УИХ-д нэр дэвшсэн нь иргэдийн итгэлийг олж авч чадаагүй юм. Ийм хүнийг Ерөнхий сайдад тавих гэлээ хэмээн шүүмжилж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Харин одоо МАН Бага хурлаа хуралдуулахаар гишүүдээ цуглуулж байна. Энэ удаад заалнаас нэр дэвших боломжтой юм.












