МАН-ын бүлэг: Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд үр дүнд суурилсан арга, аргачлалыг нэвтрүүлнэ

88
МАН-ын бүлэг: Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд үр дүнд суурилсан арга, аргачлалыг нэвтрүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг УИХ дахь МАН бүлэг хэлэлцлээ. Улсын Их хурлын тогтоолын төслийн танилцуулгыг Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцууллаа. Энэхүү үндсэн чиглэлийг боловсруулахдаа "Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулсан байна. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй, олон нийтийн санал бодолд нийцүүлэн, төлөвлөлт, хэрэгжилтийн шатанд нэгдмэл, уялдаатай, үйл ажиллагаа, үнэлгээ нэг чиг, зорилготой байх зарчмыг баримталсан гэлээ. Түүнчлэн, энэхүү баримт бичиг нь: - Хүний хөгжил - Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, - Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил - Байгаль орчин, ногоон эдийн засаг - Засаглал, дижитал шилжилт - Бүсийн хөгжил - Үндэсний өрсөлдөх чадвар - Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэх юм. Энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлжээ. Хөгжлийн хөтөлбөрийг үр дүнд суурилсан арга аргачлалд суурилж хэрэгжүүлнэ гэж Засгийн газар тооцож байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо