АН, МАН-ын Бүлэг, ХҮН-ын Зөвлөл яг одоо шуурхай хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газар болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, Төв талбайд болж буй "Огцрох амархан" жагсаалын талаар хэлэлцэж байна.
Мөн МАН-ын бүлгийн хурал хаалттай болж байгаа ба Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа аж. Түүнчлэн Ерөнхий сайдын өрөөнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар нар уулзаж, цаг үеийн асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Ерөнхий сайдтай холбоотой үүсээд байгаа асуудалд МАН гарц хайн, улс төрийн шийдэл гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.











