Хятад, Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөл хамтран зохион байгуулж буй “Хүбэй хамтарсан сурвалжлага”-ын багийн
аялал үргэлжилж байна. Сурвалжлага дөрөв дэх өдрөө Өвөр Монголын Улаанхад хотын Баарин баруун хошуунд байрлах “Цацал” цагаан идээний үйлдвэрт хүрч, тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Цацал” үйлдвэр нь 2022 оны тавдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хоршооллын тогтолцоонд суурилсан, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус үйлдвэр өдөрт 3000–4000 литр сүү боловсруулж, хурууд, ааруул, өрөм, шар тос зэрэг уламжлалт болон боловсруулсан 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, гол төлөв Улаанхад болон Эрээн хотууд руу нийлүүлдэг байна.
Онцлох нэг зүйл нь тус үйлдвэрийн хэрэглэж буй түүхий эд буюу сүүг малчдаас өдөр бүр 1 литрийг 3.2 юань буюу ойролцоогоор 1700 төгрөгөөр худалдаж авч, тухайн өдрөө боловсруулан бүтээгдэхүүн болгож гаргадаг. Ингэснээр үйлдвэр нэг талаас малчдын амьжиргаанд дэмжлэг үзүүлж, нөгөө талаас бүс нутгийн хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Тус үйлдвэр нь уламжлалт цагаан идээг боловсруулалт, савлагаа, чанар стандартын шаардлагад нийцүүлэн гаргаж, орон нутгийн брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилготой ажиллаж буй нь анхаарал татаж байлаа.
Б.Эгшиг
www.BOLOD.mn