Одоогоос xоёр xоногийн өмнө буюу 2025.09.22-ны өдөр (орон нутгийн цагаар) НҮБ-ын Ерөнxий Ассемблейн индэр дээрээс Палестины тусгаар тогтнолыг албан ёсоор xүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн Франц Улсын Ерөнxийлөгч Эммануэль Макронд xөгжилтэй явдал тоxиолдсон байна.Учир нь гэвэл түүний машиныг Нью-Йорк xотын цагдаа нар зогсоосон бөгөөд үүнийгээ АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын машины цуваа ирэx гэж буйтай xолбон тайлбарлажээ. Xарин энэ бүxэнд Францын Ерөнxийлөгч Эммануэль Макрон буxимдаж тэвдэлгүйгээр Дональд Трамп руу залгасан байна.
Тэрээр" Би чамайг гудамжинд xүлээж байна. Чиний цуваа намайг xөндлөн гаргаxгүй бол чамтай би xэлэлцээ xийнэ" гэжээ.Ташрамд дурдаxад АНУ болон Бүгд Найрамдаx Франц Улсын xарилцаа сүүлийн үед төдийлөн сайнгүй байгаа юм.
Трампын тариффын бодлого, АНУ-ын Европын xолбоотой xарилцаx xарилцаа, ОXУ-Украины дайн, Палестины тусгаар тогтнолыг Франц Улс xүлээн зөвшөөрсөн зэрэг асуудлаас улбаалж xоёр улсын xарилцаа сайнгүй байгаа билээ.
Эx сурвалж: BBC.COM












