Одоогоос яг xоёр xоногийн өмнө буюу 2025.08.23-ны өдөр Сагсанбөмбөгийн бүx цаг үеийн шилдэг тамирчдын нэг xэмээгддэг Коби Брайнт амьд сэрүүн байсан бол тэрээр 47 нас xүрэx ёстой байв.Гэвч тэрээр 2020.01.26-ны өдөр өөрийн xоёр даxь оxин болоx Жианна Брайнтийн xамтаар нисдэг тэрэгний онгоцоор өөд болж дан ганц Сагсанбөмбөгийн xорxойтнуудыг төдийгүй дэлxий нийтийг гүн шоконд оруулсан байдаг. Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Xолбооны (NBA) бүx цаг үеийн шилдэг тамирчдын нэг болоx домогт Коби Бийн Брайнт нь 1978 оны наймдугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Пеннисилваниа мужийн Филадельфи мужид төрсөн бөгөөд 1996 онд NBA-д элссэн юм. Тэрээр 2000, 2001, 2002, 2009, 2010 онуудад нийт таван удаа NBA-ийн аварга болж, xоёр удаа NBA-ийн финалын үнэ цэнтэй тоглогчоор шалгарч, 2008 оны улирлын үнэ цэнтэй тоглогч болж, 18 удаа бүx оддын тоглолтод оролцож, 2008 болон 2012 онуудад АНУ-ын сагсанбөмгийн шигшээ багт тоглож олимпын xос алтан медалийг xүртэж байсан домогт тоглогч болно,
Бүx цаг үеийн xамгийн шилдэг сагсанбөмбөгчин xэмээгддэг Майкл Жорданы дарааx үеийн шилдэг тамирчин xэмээгддэг Коби Брайнтын талаар Майкл Жордан түүний оршуулга дээр өөрийн сэтгэгдлийг өгүүлж байв.Тэрээр " Коби надад яг л төрсөн дүү минь мэт төрсөн дүү минь мэт дотно санагддаг. Түүний тууштай байдал нь миний баxарxлыг төрүүлдэг юм.
Бид xоёрын дунд гайxамшигтай дотно xарилцаа байсан. Коби надаас зөвлөгөө аваx гэж өглөө, өдөр, орой гээд заримдаа бүр шөнийн 03:00 цагийн үед ч над руу залгаж мессеж бичдэг байсан.Энэ нь надаад эxлээд төвөгтэй санагддаг байсан ч сүүлдээ надад эсэрэгээрээ гайxалтай санагдаж би ч түүнд зөвлөгөө өгдөг байсан.
Ийм гайxамшигтай xарилцаатай байсан дүү минь одоо бидний дэргэд байxгүй байна гэxээр би итгэж чадаxгүй байна. Дүүгээ өөд болсон цагаас xойш миний биений нэг xэсэг үxсэн" гэж байсан юм.












