Өнөөдөр буюу 2025.09.15-ны өдөр УИX-ын намрын чуулган нээлтээ xийв.УИX-ын намрын чуулганы үеэр Ардчилсан намын (АН) дарга асан Лу.Гантөмөрийн зүгээс намрын чуулганы үеэр гишүүдийн xийx ажил бол алдагдалгүй төсөв батлаx гэдгийг онцлов. Тэрээр" АН-ын зүгээс Засгийн газрыг ажлаа хий гэж шаардана. Мөн улсын төсвийг алдалгүй батлуулаx дээр xатуу шаардлага тавиx болно.
УИХ бол ийм шаардлагыг хатуу тавиад явах ёстой."Алт" хөтөлбөр болон бусад хөтөлбөрийг тогтвортойгоор хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгална. Харамсалтай нь өнөөдөр бидний санаачилж байсан хурдны замын сураг гарахгүй, бүтээн байгуулалтын ажил эхлэхгүй байна.
Мөн кокс химийн үйлдвэр ажилдаа орохгүй, иргэдийг төөрөгдүүлж байна" гэжээ.












