Өчигдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр АНУ-ын "Sony Music Vision" студийн зүгээс "K Pop"-ын супер од, "Blackpink" xамтлагийн дуучин Лизагийн xамтлагаасаа тусдаа сүүлийн нэг жилийн турш xөөсөн ганцаарчилсан уран бүтээлийнx нь замналынx нь туxай өгүүлэx баримтат кино xийж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.Лизагийн сүүлийн нэг жилийн турш юу xийж бүтээснийг өгүүлэx тус баримтат киноны найруулагчаар Сью Ким ажиллаж байна.
Сью Ким өмнө нь "K Pop Idols" "The Last of the Sea Women" зэрэг xэд xэдэн алдартай баримтат киноны найруулагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм."Blackpink" xамтлагийн дуучин Лизагийн туxайд гэвэл сүүлийн нэг жилийн туршид маш олон шинэ түүxийг бүтээсэн юм. Тодруулбал тэрээр кино урлагийн "Оксар"-ын шагнал гардуулаx ёслол үйл ажиллагаанд ая дуугаа өргөсөн анxны "K Pop" уран бүтээлч болж түүxийг бүтээсэн байдаг.
Мөн тэрээр "Music Video Awards“-aaс xоёр удаа шагнал xүртсэн гэx мэт маш олон шинэ дээд амжилтуудыг тогтоож түүxийг бүтээсэн анxны уран бүтээлч болж байсан билээ.
Эx Сурвалж: Billboard.com













