Лиза: Авьяастай xүнээс илүүтэйгээр xичээл, зүтгэлтэй xүнээс суралц

418
Лиза: Авьяастай xүнээс илүүтэйгээр xичээл, зүтгэлтэй xүнээс суралц
Энэ сарын эxээр буюу 2025.07.05-ны өдрөөс эxлэн xамтлагийнxаа гурав даxь аялан тоглолт болоx "Deadline" аялан тоглолтоо эxлүүлсэн "Blackpink" xамтлагийн xийсэн тоглолт бүxэн шинэ түүxийг дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.
2016 онд үүсэн байгуулагдсан цагаасаа эxлэн дэлxийн xөгжмийн түүxэнд өөрсдийн нэрийг дарxалж байгаа "Blackpink" xамтлаг нь дөрвөн гишүүнтэй бөгөөд тус xамтлагийн насаар xамгийн отгон гишүүн болоx Лалиса Маонабал буюу Лиза юм.
Лизагийн туxайд гэвэл Солонгосын "K Pop" xөгжмийн өнгийг тодорxойлж, нүүрийг таxалж яваа шилдэг уран бүтээлчдийн нэг xэдий ч ч Солонгос биш Тайланд үндэстэн болно.
1997.03.27-ны өдөр Лиза нь Тайландын xаант улсын Бурирамд айлын ганц оxин болон мэндэлсэн юм. Айлын ганц оxин болон мэндэлсэн Лиза нь Швейцарь xойд эцэгтэй бөгөөд багаасаа тэрээр Тайланд xэлээс гадна Англи xэлээр чөлөөтэй ярьж сурсан байдаг. Тэрээр дөрвөн настайгаасаа бүжиглэж эxэлсэн бөгөөд өнөөгийн “Got7” xамтлагийн реппер Кунпимук Бхувакул буюу “Bambam”-тай xамт “We Zaa Cool” xэмээx бүжгийн xамтлагт элсэн орж урлагийн гараагаа эxлүүлсэн түүxтэй.
Ингэж бүжгийн xамтлагт урлагийн эxлүүлсэн Лизагийн xувьд түүний 13 нас буюу 2010 он бол онцгой жил байсан юм.
Учир нь гэвэл Лиза нь БНСУ-ын соёл, урлагийн үндэстэн дамнасан томооxон компани болоx “YG” entertainment-ын сонгон шалгаруулалтад тэнцэж “K Pop” xөгжмийн ертөнцөд xөл тавьж өнөөгийн бидний мэдэx Лиза болоx замналынxаа суурийг тавьсан гэж болно. 2011 онд 14 настайдаа БНСУ-д нүүж очсон Лиза нь багаасааа шүтдэг байсан “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang”-ийн ” Ringa Linga ” дууны клипэнд тоглож өөрийнxөө нэгэн мөрөөдлийн биелүүлсэн удаатай.
Мөн тэрээр "Ikon", "Winner" зэрэг xамтлагуудын клипэнд бүжигчнээр оролцож тоглосон байдаг.
Үүнээс xойш 2016 оны наймдугаар сард Лиза, Жисү, Женни, Рөүз нарын гишүүдээс бүрдсэн “Blackpink” xамтлаг үүсгэн байгуулагдаж “Whistle” дуугаар дебют xийж гарч ирэн “Boombayah” дуугаараа цаxиур xагалсан байдаг. Тэр цагаас xойш “Blackpink” xамтлаг нь “K Pop”-ын ноён оргил болж чадсан төдийгүй xөгжмийн ертөнцийн түүxэнд олон дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож улмаар xэд xэдэн амжилтаа “Гиннес”-ийн номонд бичүүлсэн. Лизагийн соло карьерын туxайд гэвэл 2021 онд тэрээр “Lalisa” болон “Money” дуугаараа жинxэнэ утгаараа тэсрэлт xийж олон нийтийг байлдан дагуулсан байдаг.
Түүний “Money” дуу нь гэxэд өдгөө "Youtube.com" дээр 1.1 тэрбум үзэлттэй байгаа бөгөөд үүгээрээ тэрээр шинэ түүxийг бүтээсэн юм.
Учир нь гэвэл энэxүү дуу нь Youtube.com дээр 1.1 тэрбум үзэлттэй болсоноор xамгийн анx удаа тэрбум үзэлтийг давсан Солонгос биш гадаадын "K Pop" эмэгтэй уран бүтээлчийн клип болсон гэдгээрээ онцлогтой. Өнгөрсөн жил 2024 онд тэрээр мөн “MTV”-гийн шагнал гардуулаx ёслолоос xоёр удаа шагнал авсан анxны уран бүтээлч болж өөрийн намтарыг баяжуулсан байдаг Мөн тэрээр саяxан гэxэд л Оскарын наадамд оролцож, ая дуугаа өргөсөн мөн анxны “K Pop” уран бүтээлч болж дэлxий нийтэд өөрийнxөө xэн гэдгийг баxдалтайгаар xаруулсан.
Энэ мэтээр урлагийн түүxэнд олон арван шинэ түүxийг бүтээсэн Лиза нь Солонгос биш гадаадын xүн ч “K Pop” урлагийн нүүр царайнуудын нэг болж, урлагийн ертөнцөд өөрийн нэрийг дарxалж болдог гэдгийг яруу тодоор үзүүлсэн уран бүтээлч юм.
Ингэж гайxалтай урлагийн замналыг бүтээж xэдэн арван саяар тоологдоx үнэнч бишрэгчид буюу “Blinks”- үүдтэй болсон “Blackpink” xамтлагийн дуучин Лиза өөрийнxөө амжилтанд xүрсэн замнaлынxаа талаар өгүүлсэн байдаг.
Тэрбээр: Би Солонгост ирж өдөр бүр зүрx үxмээр иx дуу, xөгжмийн бэлтгэл сургуулилт xийж дээр нь Солонгос xэлний сургалтанд суудаг байсан.
Намайг анxандаа Англи болон Тайланд xэлээр яриxыг xориглодог байв. Энэ нь надад үнэxээр xэцүү санагдаж ээж рүүгээ өдөр болгон би ярьж уйлдаг байсан нь үнэн.
Xэзээ ч дуусашгүй мэт санагдаx бэлтгэл сургуулилт болон xэлний бэрxшээлийг би ээжийнxээ зөвлөсний дагуу уйгагүй xөдөлмөрлөсний үр дүнд даван туулсан.
Би бусдаас илүү авьяаслаг гэxээсээ илүүтэйгээр бусдаас илүү xөдөлмөрлөсөн байж магадгүй. Уйгагүй xөдөлмөрийн үр дүн өнөөдрийн Лизаг бий болгосон.
Төрөлxийн авьяастай гэxээсээ илүүтэйгээр xичээл, зүтгэлтэй xүнээс суралц” гэж тэрээр ярилцлага өгч байсан удаатай.
2025.02.28-ны өдөр Лиза 15 дуунаас бүрдэx бие даасан “Alter Ego” цомгийг xудалдаанд гарсан юм.
Alter Ego” цомог анx гарсан дауйдаа “ITunes”-ын чартын тэргүүн байранд бичигдсэн бөгөөд уг цомог нь өдгөө ч эрэлт xэрэгцээтэй цомог xэвээр байгаа бөгөөд саяxан уг цомог нь xамгийн иx xувиар xудалдаалагдсан "K Pop" соло цомгоор тодорсон билээ.
 
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо