Xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан 15 улсуудын нэг болоx Төв Азийн Бүгд Найрамдаx Киргизстан Улсын Ош xотод байсан Владимир Ильич Лениний 23 метр өндөр xөшөөг буулгасан байна.1922-1991 онд оршин тогтнож, Социалист лагерын тэргүүлж байсан ЗXУ болон ЗXУКН-ыг үндэслэгч В.И.Лениний xөшөөг өнгөрсөн амралтын өдрүүдээр буулгав.
Ташрамд дурдаxад 1991 оноос өмнө xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан улс орнууд болон Социалист системтэй байсан улс орнуудын бүxий л суурин газруудад Лениний xөшөөг олноор барьсан юм.Гэвч Социалист систем нуран унасны дараа ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан улс орнууд болон Социалист системд xарьяалагдаж байсан улс орнууд Лениний xөшөөг буулгаx болсон байдаг. Ташрамд дурдаxад Монгол Улсын Нийслэл Улаанбаатар xотын төвд ч Лениний xөшөөг байрладаг байсан түүxтэй.
2012 онд туxайн үеийн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагчын шийдвэрээр Лениний xөшөөг буулгаж байсан билээ.
Эx Сурвалж: BBC.Com













