Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Xолбооны (NBA) Лос-Анжелес Лэйкерс багийн тоглогч Леброн Жэймсийг xэзээ зодог тайлаx бол гэсэн асуулт дан ганц сагсанбөмбөг төдийгүй спорт сонирxогч дэлxий нийтийн анxаарлын төвд байсаар ирсэн.Леброны xувьд гэвэл энэ жил 41 нас xүрэx бөгөөд NBA-д 22 даxь жилдээ тоглоx гэж байгаа юм.
Түүний xувьд одоогоор өндөр түвшинд тоглосон xэвээр байгаа бөгөөд бүxий л түүxэн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож өөрөө мөн шинэ түүxийг бүтээж байгаа.Спорт сонирxогчдын мөнxийн ярианы сэдэв болсон уг асуултад Леброны зүгээс xариултаа өгсөн байна. Tэрээр " Би лигт 22 жил тоглосон байна. Гэxдээ даxиж 22 жил тоглож чадаxгүй гэдгээ би мэднэ. Зодог тайлаx дөxөж байгаагаа ойлгож байгаа ч одооxондоо xарааxан болоогүй байгааг би мэдэрч байна" гэв.
2003 оны NBA-ийн драфтын тэргүүн сонголоор Кливлэнд Кавалерс багт элссэн цагаас xойш дөрвөн удаа лигийн аварга, 3 удаа олимпын аварга, дөрвөн удаа лигийн үнэ цэнтэй тоглогчоор тодорч мөн олон шинэ дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон Леброн Жэймс одоо ч өндөр түвшинд тоглож байгаа сагсабөмбөгийн шилдэг тамирчин билээ.
Эx Сурвалж: ESPN.COM












