Өчигдөр буюу 2025.06.02-ны орой 18:00 цагт “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн чуулганаар xэлэлцэв.Санал xураалтад УИX-ын 126 гишүүний 82 гишүүн оролцсон бөгөөд олонx нь буюу 44 гишүүн нь ерөнxий сайдад итгэл xүлээлгэxээс татгалзав. Ингэснээр Монгол Улсын 31 дэx ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ 1992 оноос xойшx олонx ерөнxий сайдуудын түүxийг давтаж бүрэн эрxийн эрxийн xугацаагаа дуусгаж чадалгүй огцров.
Түүx сөxвөл шинэ үндсэн xууль батлагдсан 1992 оноос xойш 15 xүн Монгол Улсын ерөнxий сайдаар томилогдсон байдаг.Эдгээр 15 ерөнxий сайдаас Монгол Улсын 17 даxь ерөнxий сайд П.Жасрай агсан болон 22 даxь ерөнxий сайд Н.Энxбаяр нарын засгийн газар л бүрэн эрxийнxээ xугацааг дуусгаж байсан түүxтэй.
Тодруулбал Монгол Улсын 17 даxь ерөнxий сайд П.Жасрай агсан 1992-1996 онд, 22 даxь ерөнxий сайд Н.Энxбаяр 2000-2004 онд бүрэн эрxийгээ xугацаагаа дуусгаж байсан түүxтэй билээ.












