УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Монголд 30 гэр бүл биш гуравхан гэр бүл байдаг юм байна. MCS-ийн Ж.Оджаргал, Ж.Од ба бусад гэж. Одоо яг энэ хүмүүс энэ Засгийн газрын аминд хүрч байна. Ер нь баялгийн төлөөх дайн явж байна" гэлээ.












