Guren News
Mongolia’s First AI-Driven News Automation Platform
Улс төр,
хууль эрх зүй
Нийгэм,
эдийн засаг
Спорт, соёл урлаг,
аялал жуулчлал
Гадаад
мэдээ
Чөлөөт
мэдээлэл
Эрхэм
түшээ
Тойрог
Видео
Аудио
Улс төр, хууль эрх зүй
Ковидын 10 их наядын хулгай, утаагүй түлш, уул уурхайн лиценз олголтын асуудлаар сонсгол хийнэ
a
admin
2025-07-09 12:13
0
361
УИХ дахь АН-ын бүлгээс хаврын чуулган хааж байгаатай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан нар оролцлоо.
Хаврын чуулганд УИХ дахь АН-ын бүлэг 21 удаа хуралдаж, 62 асуудал хэлэлцжээ. Бүлгийн гишүүд 20 хуулийн төсөл дээр ажиллаж, 13 хуулийн төсөл өргөн барьж, таван хуулийг батлуулжээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Ерөнхий сайдын мэдээллийн цагийг өөрчилж, УИХ өөрийнхөө хүссэн асуултыг асууж болох хуулийн өөрчлөлтийг хийсэн. Мөн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулж хяналтын түр хороог цөөнхөөс даргалахаар болсон. Намрын чуулганаас эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлнэ. Тиймээс намрын чуулганаар нэлээд хэдэн асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тухайлбал, уул уурхайн лиценз олголт, ковидын 10 их наядын хулгай, утаагүй түлш гэх мэт асуудлуудад ажиллаж эхэлж байна.
Энэ энэ хаврын чуулганаар АН Засгийн газраас гарч, сөрөг хүчний байр суурь дээрээ ирлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг нам олонх байсантай холбоотойгоор парламентын хяналт, ардчилал алдагдах тал руугаа орсон байсан. Парламент нийт иргэдийн төлөө хууль тогтоохоос гадна байр суурь зөрүүтэй бол маргаж, мэтгэлцдэг талбар байх ёстой. Энэ үүднээсээ мэтгэлцээний парламент болгох томоохон өөрчлөлт хийлээ. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд юу хүсэж байна, юу ярихыг хүсэхгүй байгаа гэдэгт цензур тавьж УИХ-д орж ирж ярьдаг, ярьсан зүйлээс нь асуусан болж жүжиг тавьдаг байсан парламентын энэ хэлбэр эцэс болж байна. УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар юу хүссэнээ асуудаг шинэ дэг рүү орж байна. Мөн парламентад худал ярих, мэдээлэл нуух гэж оролдох боломж үгүй болсон. Парламентаас мэдээлэл нуух гэж оролдвол хариуцлага тооцдог шинэ тогтолцлоо бүрдэж байна.
#АН бүлэг
a
admin
Шинэ мэдээ
Их уншигдсэн
👋 Бидэндтэй нэгдэх
facebook
Follow us on Facebook
twitter
Follow us on Twitter
youtube
Follow us on YouTube