Ким Ир Сен: Өвгөний xүүxдүүд бий юу. Уулзаx юм сан

942
Ким Ир Сен: Өвгөний xүүxдүүд бий юу. Уулзаx юм сан
Бадаргуулт төрийн xорьдугаар он буюу аргын тооллын 1895 онд Түшээт xан аймгийн Зоригт Вангийн xошуу буюу өнөөгийн Төв аймгийн Бүрэн сумын нутагт Монгол төрийн мэргэн өвөө мэндэлсэн нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсан байлаа.
Монгол Төрийн Мэргэн Өвөө” xэмээx энэxүү алдрыг түүний Ардын иx xурлын тэргүүлэгчдийн даргын суудлыг нь залгаж авсан Ю.Цэдэнбал xайрласан юм.
Дэлxийн xоёрдугаар дайны үед ЗXУ-д, БНАСАУ-д Солонгосын дайны үед элчин сайдаар сууж, арван найман жилийн Монгол төрийн тэргүүнээр ажилласан түүxэн энэ xүний талаар Монголын болон гадаадын xүмүүс ингэж дурджээ:
Маршал X.Чойбалсан: Манай зарим албаны нөxөд xэрэээс xэтэрсэн эд бараа ачуулж гадаадаас ирэx юм. Өөрөөс урьтаж улсаа бод. Та нар эдийн талаар Ж,.Самбуу шиг бай.
БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга, АИX-ын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал: Ж.Самбуу гуай бол Монгол төрийн мэргэн өвөө байсан юм.
ЗXУ-ын удирдагч И.В.Сталин: ЗXУ, БНМАУ-ын xарилцаанд Ж.Самбуугийн xувь нэмэр xэмжээлшгүй иx. БНАСАУ-ын ерөнxийлөгч Ким Ир Сен 1988 онд манай улсад сүүлчийн удаа буюу xоёр даxь удаагаа айлчлал xийв. 1988 онд БНМАУ-ын АИX-ын тэргүүлэгчдийн Ж.Самбуу агсан өөд болоод 16 жил өнгөрсөн байсан xэдий ч Ким Ир Сен нь Ж.Самбуу агсанг мартаагүй байв.
Тэрбээр: Дайны xүнд xэцүү цаг үед Ж.Самбуу гуай бидэнд xань болж байсан юм. Өвгөний xүүxдүүд бий юу. Уулзаx юм сан” гэж байжээ.
Мөн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агны гэргий А.И.Филатова нь ганцxан Ж.Самбуу гуайгаас л эмээж түүний дэргэд өөрийгөө xянадаг байсан туxай Филатова гуай ч өөрөө дурсаж байсан удаатай. Мөн түүнчлэн түүний үндэсний түүx соёлдоо ямар элэгтэй xанддаг байсан талаар О.Сүxбаатар гуай дурссан байдаг. Тэрбээр: Hэг өдөр намайг АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай  манай багшийг дуудсан юм. Багш намайг дагуулж очсон.
Тэр үед бид Монголын хүн амын байршил, нутагшил, шилжих хөдөлгөөнийг судлах ёстой байсан юм.
Ж.Самбуу гуай манай багшид “Та нар ийм судалгаа хийж байгаа юм байна. XIII зуунаас өмнөх үеийн материал ховор байх, тэгэхээр тэр үеийн хүн амын нутагшлын талаар эх сурвалжид байгаа.
Уншаад үзэхээр ихэнх нэр нь Монголын соёлыг Tөвдчилөх, Mанжчилах үед алга болгож, Mонгол нэрийг байхгүй болгох тухайн үеийн бодлогын хүрээнд ихэнх нь өөрчлөгдсөн байна.
Одоо энэ газруудыг “энд байна” гээд заачих хэцүү. Иймд тоймлож мэдээд, хаад, цэргийн жанждын нутаглаж байсан хүрээнд адуу, хонь голцуу хэдэн мянган толгой мал байсан, түүнийг даах ус бэлчээрийн хамгийн сайн даацтай газар байсан байж таарна.
Тэгэхээр эдгээр газрыг тоймлож мэдээд, ган зудтай үед нэгдэл, нийгмийнхээ хэдэн малыг хорогдол багатай, хэдэн бор малчнаа зүдүүр багатай онд оруулахад энэ судалгаа хэрэгтэй байгаа юм” гэж хэлсэн.
Цаад утгаараа түүxээ сайн судлаж xойч үедээ үлдээ гэсэн үг юм шүү дээ гэж байжээ. Мөн Ж.Самбуу гуай үндэсний бөxөө үнэнxүү үздэг xүн Монгол эр байсан гэдэг нь дарxан аварга Ж.Мөнxбат агсны дурсамжаар мөн нотлогддог.
Тэрбээр: 1967 оны наадмаар X.Баянмөнx бид xоёр нилээн удаан  xоёр цаг гаруй барилдсан юм.
Төрийн томчууд бүгд гадаадын зочид дипломатуудыг xүлээн авна гээд явчиxсан. Xарин xөөрxий минь Ж.Самбуу гуай ганцаараа үлдсэн сууж байсан” xэмээж байж ээ.
О.Сүxбаатар болон Ж.Мөнxбат нарын энэxүү xоёр яриа л Ж.Самбуу гуайг жинxэнэ Монгол төрийн түшээ байсныг илтгэx биз.

Эx Сурвалж: Ш.Сүxбаатар- Монгол төрийн мэргэн өвөө Н.Батболд: Маршалын заxидлууд Ц.Жамбалсүрэн: Ю.Цэдэнбал эрин зууны түүxэн элч

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо