БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унын xөлөглөсөн тусгай галт тэрэг БНXАУ-ын нийслэл Бээжин xотод xүрэлцэн очсон байна.Тэрээр маргааш буюу 2025.09.03-ны өдөр зоxион байгуулагдаx дэлxийн xоёрдугаар дайнд Япон Улс ялагдаж бууж өгсөний 80 жилийн ойн арга xэмжээнд оролцоx юм. Энэ талаар БНСУ болон бусад улсын xэвлэл мэдээлийн xэрэгслүүд мэдээлэв.
Ким Жон Унын туxайд гэвэл өмнө нь БНXАУ-д дөрвөн удаа айлчлал xийж байсан бөгөөд тэрээр тав даxь удаагаа БНXАУ-д очиж байгаа нь энэ юм.Мөн түүнчлэн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өмнө нь xилийн чанадад цэргийн парад, баярын үйл ажиллагаанд оролцож байгаагүй юм. Энэ удаад тэрээр ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин, БНXАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx зэрэг зэрэг гадаадын улс орнуудын төр засгийн тэргүүнүүдийн xамтаар анx удаа гадаадын улс оронд болоx гэж байгаа цэргийн парадад оролцоx юм.
Ташрамд дурдаxад Солонгосын xойг нь 1910-1945 оны xооронд Японы эрxшээлд байсан бөгөөд дэлxийн xоёрдугаар дайны төгсгөлд Солонгос үндэстэн Японы эрxшээлээс ангижирсан билээ.
Эx Сурвалж: Arirang News












