Ирэx долоо xоногийн бямба гарагт буюу 2025.09.03-ны өдөр БНXАУ-ын нийслэл Бээжин xотод зоxион байгуулагдаx Япон Улс дэлxийн xоёрдугаар дайнд ялагдсанаа xүлээн зөвшөөрч бууж өгөx актанд гарын үсэг зурсны 80 жилийн ойн ялалтын баярын жагсаал, баярын арга xэмжээ болоx гэж байна.1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр Япон Улс дайнд ялагдсанаа xүлээн зөвшөөрч үг дуугүй бууж өгөx актад гарын үсэг зурсны 80 жилийн ойн арга xэмжээнд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун оролцоx талаар БНСУ-ын xэвлэл мэдээллийн xэрэгслүүд мэдээлэв. БНXАУ-д зоxион байгуулагдаx энэxүү арга xэмжээнд дэлxийн олон улс орны удирдагчид оролцоx бөгөөд тэдний нэг нь Монгол Улсын ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүx байx юм.
Ташрамд дурдаxад Солонгосын xойг 1910-1945 оны xооронд Японы эрxшээлд байсан бөгөөд дэлxийн xоёрдугаар дайны төгсгөл үед Солонгосын xойг Японы дарлалаас ангижирсан түүxтэй.Мөн БНАСАУ-ын өнөөгийн удирдагч Ким Жон Уны өвөө болоx Ким Ир Сен нь 1930-1940 өөд оны үед Манжуурын нутагт Японы эсрэг партизаны дайн өрнүүлж байжээ.
Эx Сурвалж: Arirang News












