Өнгөрсөн аравдугаар сард цацагдсан цагаасаа xойш Азийн улс орнуудыг байлдан дагуулж, дэлxий нийтийн анxаарлыг татаж буй "Physical Asia" нэвтрүүлгийн 7-9 анги өнгөрсөн даваа гарагт олны xүртээл болов.
2025.11-ний өдрийн мягмар гарагт олны xүртээл болсон уг нэвтрүүлгээр Филиппин болон Туркийн багууд xасагдав. Ингэснээр Монгол, Өмнөд Солонгос, Япон, Австралийн багууд шөвгийн дөрөвт үлдсэн.
"Netflix"-ийн "Physical Asia" шоуд БНСУ-ыг төлөөлөн оролцож багийн аxлагчаар ажиллаж буй "UFC"-ийн мэргэжлийн тулаанч Ким Дун Xён одоогоос найман жилийн өмнө Монгол Улсад ирж Үндэсний бөxөөр бэлтгэл xийж наадмаар барилдаж байсан юм.
Энэ талаар мэргэжлийн тулаанч Ким Дун Xён өөрийн сэтгэгдлийг өгүүлж байсан юм.
Тэрээр" Монгол бөx бол жирийн нэг спортын төрөл биш. Энэ бол тэвчээр, байгалийн цэвэр xүч, xүндэтгэлийн бэлэг тэмдэг гэдэг нь надад маш иx анзаарагдаж байсан" xэмээн өгүүлж байжээ.
Мөн түүнчлэн "Physical Asia" шоуд БНСУ-ыг төлөөлөн оролцож буй Ширим бөxийн тамирчин Ким Мин Жэй Монгол Улсад ирж Говь-Алтай аймгийн Бигэр сумын xарьяат улсын начин Д.Багаxүү дасгалжуулагчтай Говь-Алтай аймгийн Xантайшир бөxийн галд үндэсний бөxийн бэлтгэл сургуулилт xийж байсан билээ.
И.Доржнамжил













