Солонгосын поп хөгжмийн BLACKPINK хамтлагийн гишүүд болох Лиса, Женни нар Coachella хөгжмийн наадамд анх удаа ганцаарчилсан уран бүтээлчээр оролцож, олон мянган үзэгчдийн өмнө тайзан дээр гарч, өөр өөрийн өвөрмөц хип-хоп өнгө төрхөө харууллаа.

Лиса улаан гэрний доор улаан хувцастайгаар өөрийн "MONEY" дууг хүчтэй хэмнэлд тааруулан бүжиглэж, үзэгчдийг догдлуулсан. Coachella-д оролцсон бусад К-поп хамтлагуудаас дурдвал долоон гишүүнтэй Өмнөд Солонгосын эрэгтэй хамтлаг ENHYPEN нь бямба гарагт тоглосон, охидын XG (Xtraordinary Girls) хамтлаг ням гарагт (орон нутгийн цагаар) тайзнаа гарсан байна.

АНУ-д К-поп хөгжим сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгааг нотлох баримт нь BLACKPINK нь Coachella-д хоёр удаа түүхэн амжилт гаргаж оролцсон явдал билээ. 2019 онд уг наадамд оролцсон анхны эмэгтэй голлох К-поп хамтлагаар, мөн 2023 онд анхны К-поп гол тайзны хөтлөгчөөр сонгогдсон юм.
Анх 2016 онд хип-хоп трио Epik High хамтлаг\ оролцсоноор Coachella-д Солонгосын уран бүтээлчид байнга оролцох болсон бөгөөд үүнд Aespa, DPR (Dream Perfect Regime) хамтлагийн зарим гишүүд, LE SSERAFIM, ATEEZ, The Rose зэрэг хамтлагууд багтдаг.
"Alter Ego" бол Лисагийн 2025 оны анхны бие даасан цомог бөгөөд Тайланд гаралтай дуучин маань 2023 онд YG Entertainment-ийг орхиж, Sony Music-ийн охин компани болох RCA Records-д нэгдсэний дараа гаргаж буй бүтээл юм.
Хэдийгээр 28 настай дуучин маань бие даасан уран бүтээл хийж байгаа ч гэсэн BLACKPINK хамтлагийн Женни, Розэ, Жисү нарын хамтаар Interscope-д хамтлагын бичлэгээ үргэлжлүүлэн хийсээр байгаа. Уг цомог нь хип-хоп, электропоп, трап урсгалыг хослуулсан 15 дуунаас бүрдэх бөгөөд Raye, Doja Cat, Tyla, Rosalía, Future, Megan Thee Stallion зэрэг уран бүтээлчид хамтарсан байна.
Лиса мөн жүжигчний карьер эхлүүлж, Max телевизийн "The White Lotus" цувралд анхны дүрээ бүтээжээ.

Женни ч мөн адил бие даасан уран бүтээлдээ анхаарч, 2018 онд YG Entertainment болон Interscope-оор дамжуулан “Solo” нэртэй анхны синглээ гаргаж байв.
29 настай дуучин 2023 онд Max сувгийн “The Idol” цувралд жүжигчний дебютээ хийжээ.


