Их Британид нэг удаагийн электрон тамхийг хоригложээ

292
Их Британид нэг удаагийн электрон тамхийг хоригложээ
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 2 /AP/. Их Британид хүүхдүүд электрон тамхи хэрэглэхийг таслан зогсоох, хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд хортой химийн бодис алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий нэг удаагийн электрон тамхи худалдаалахыг хориглох шийдвэр ням гаргаас орон даяар хэрэгжиж эхэлжээ. Уг шийдвэрийн дагуу жижиглэн худалдаачдыг никотин агуулсан эсэхээс нь үл хамааран ийм төрлийн электрон тамхийг цахимаар болон дэлгүүрт худалдаалахыг хориглох юм. Харин дахин ашиглах боломжтой электрон тамхийг зарах боломжтой хэвээр байх ажээ.
Сургуулиудад нэг удаагийн электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдэж, уг бүтээгдэхүүнийг хэрэглэж дууссаны дараа гарах хог хаягдлын хэмжээ ихэссэний дараа дээрх арга хэмжээг авч байна. Их Британид долоо хоног тутам 5 сая орчим нэг удаагийн электрон тамхийг дахин боловсруулахгүйгээр хогийн саванд хаядаг гэсэн тооцоо гарчээ.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэрэглээ нь асар хурдацтай өсөн нэмэгдэж буй электрон тамхины зах зээлд зохицуулалт хийхийг дэлхийн хэд хэдэн улс эрмэлзэж байна. Тухайлбал, Австрали улс электрон тамхины эсрэг дэлхийн хамгийн хатуу хязгаарлалтын хүрээнд өнгөрсөн оноос эмийн сангаас гадуур ийм тамхи зарахыг хориглосон бол Бельги улс энэ оны эхээр нэг удаагийн тамхи хэрэглэхийг хориглосон Европын анхны улс болсон юм. Калифорни муж улсын хувьд АНУ-д шинэ дүрэм журмыг нэвтрүүлэхэд тэргүүн эгнээнд явж байна. Э.Хулан Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд