Их Британи, АНУ худалдааны шинэ гэрээ байгуулжээ

232

sonin.mnВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 9 /DW/. АНУ, Их Британийн хооронд худалдааны шинэ гэрээ байгуулсан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нар пүрэв гарагт утсаар ярьсныхаа дараа мэдэгджээ.

"Энэхүү гэрээнд Америкийн экспортын бараанууд, ялангуяа Британийн зах зээлд нэвтрэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг олон тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан" гэж Д.Трамп мэдэгдсэн байна.

Тухайлбал, АНУ-аас Их Британид нийлүүлж буй үхрийн мах, биоэтанолын хэмжээг нэмэгдүүлэх юм. Үүнээс гадна, Их Британийн тал “Boeing” компаниас олон тэрбум фунтын үнэ бүхий нисэх онгоцуудыг захиалах төлөвтэй байна.

Цагаан ордны тэргүүн уг хэлэлцээрийг “Их Британи Европын Холбооноос (ЕХ) гарсан өдрөөс хойших анхны түүхэн худалдааны гэрээ” хэмээн нэрлэжээ.

Тэрбээр хэлэхдээ, АНУ гадаад худалдаанаас 6 тэрбум ам.доллар (5.3 тэрбум евро), мөн фермерүүд, малчид болон бусад үйлдвэрлэгчдэд олгож буй экспортын шинэ боломжуудын ачаар нэмэлт 5 тэрбум ам.долларын (4.4 тэрбум евро) орлого олно гэжээ. Мөн хөнгөн цагаан ба гангийн худалдаанд зориулсан хоёр талын бүс байгуулж, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг аюулгүй, эрсдэлгүй болгох арга хэмжээ авна.

"Гэрээний нарийн ширийн заалтуудыг ирэх хэдэн долоо хоногт эцэслэн хэлэлцэнэ" гэж Д.Трамп К.Стармертай утсаар ярьсныхаа дараа Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

АНУ мөн ойрын үед Энэтхэг, Израил улсуудтай худалдааны гэрээ байгуулах гэж байгаагаас гадна Япон, Өмнөд Солонгос, Вьетнам зэрэг улс орнуудтай хэлэлцээгээ үргэлжлүүлж байна.

Д.Жаргал Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд