Ирэх долоо хоногийн ажлын таван өдөр УИХ-ын чуулган хуралдана

348
Ирэх долоо хоногийн ажлын таван өдөр УИХ-ын чуулган хуралдана
УИХ-ын нэгдсэн чуулганы  баасан гарагын хуралдаанаар нийт есөн асуудлыг хэлэлцэх тухай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Толруулбал,
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл 
  • Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэгийг үргэлжлүүлэн явуулна.
  • Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл
  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
  • “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  • Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг
  • Түүнчлэн баталсан хууль, тогтоомжийн эцсийн найруулгыг сонсохоор танилцуулсан юм.

Улмаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ дахь төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Түүнчлэн үдээс хойших хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаантай холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даваа гаригийн 11:00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлосон юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон төвсийн хүрээ өргөн цар хүрээтэй учир ирэх долоо хоногийн ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана. Хуулийн дагуу зургадугаар сарын 01-ний дотор батлах ёстой" гэдгийг мэдэгдсэн билээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарт шударга ёс тогтсонгүй. Би хувьдаа Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй
a
admin
·2025-06-02 19:06

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарт шударга ёс тогтсонгүй. Би хувьдаа Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй

Ерөнхий сайдыг явуулах эсэхийг парламент өнөөдөр шийднэ
a
admin
·2025-06-02 09:15

Ерөнхий сайдыг явуулах эсэхийг парламент өнөөдөр шийднэ

2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
a
admin
·2025-05-29 09:32

2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

ЧУУЛГАН: Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэнэ
a
admin
·2025-05-08 09:33

ЧУУЛГАН: Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэнэ

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
a
admin
·2025-04-25 11:16

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ