Инфляцад гадаад хүчин зүйлс, тэр дундаа газрын тос, зэс, нүүрсний үнэ хамгийн их нөлөөтэй

409
Инфляцад гадаад хүчин зүйлс, тэр дундаа газрын тос, зэс, нүүрсний үнэ хамгийн их нөлөөтэй
Монголбанкны эрч хүчтэй, мэдлэг, чадвартай залуустайгаа хамтран чанартай судалгаа хийж, хянан магадалгаа хийгддэг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэх, бодлогын санал, зөвлөмж гаргах буухиа маань амжилттай үргэлжилсээр байна. Энэ удаа Мөнгөний бодлогын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн захирал Н.Батболд (Batbold Narmandakh)-тай хамтран  бичсэн “Forecasting Inflation in Mongolia Using Machine Learning” сэдэвт судалгааны өгүүлэл маань International Economic Journal сэтгүүлд хэвлэгдлээ. Энэ нь Солонгосын олон улсын эдийн засгийн холбооны албан ёсны сэтгүүл юм. Тус судалгааны эхлэл нь Н.Батболдын Япон улсын Токиогийн их сургуульд магистрын зэрэг хамгаалахдаа бичсэн дипломын ажлаас эхтэй. Судалгааг хэвлэгдэх түвшний судалгааны өгүүлэл болгох явцад олон ч загвар, шинжилгээ, тестүүд, тайлбар нэмж оруулсан. Энэ бүх процесст  Н.Батболд маань тоон мэдээлэл бэлтгэх, эмпирик шинжилгээг гүйцэтгэх, үр дүнгийн нийцтэй байдлыг нэмэлт загварууд оруулж шалгах, тестүүд хийх, хүснэгт, график бэлтгэх зэрэг гол ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэснээр ажил маань ийнхүү хэвлэгдлээ. Тухайн судалгааны хэвлэгдсэн өгүүллийг эндээс унших боломжтой. Энэ судалгааны ажлаас хэд хэдэн сонирхолтой, бодлогын түвшинд анхаарах үр дүн гарсан: -Машин сургалтын аргууд нь инфляцын (ялангуяа дунд хугацааны) төсөөллийн алдааг бууруулахад тусална. Төсөөлөл, бодлогын шинжилгээний системд энэ аргачлалуудын давуу талыг авч ашиглах нь чухал. -XGBoost, Random forest зэрэг шугаман бус машин сургалтын аргуудын төсөөллийн алдаа шугаман загваруудаас илүү бага байгаа тул инфляцын загварчлалд шугаман бус арга илүү тохирч байна. -Инфляцад нөлөөлөгч хүчин зүйлс цаг хугацааны туршид харилцан ялгаатай. Инфляцын динамик өөрчлөлтийг богино хугацаанд бүтцийн, нийлүүлэлтийн хүчин зүйлс голлон тодорхойлж байгаа бол, дунд хугацаанд эрэлтийн хүчин зүйлс тайлбарлаж байна. -Инфляцад гадаад хүчин зүйлсийн нөлөө хүчтэй, тэр дундаа газрын тосны үнэ, зэс, нүүрсний үнийн өөрчлөлт хамгийн сайн тайлбарлагч 20 хүчин зүйлсэд багтаж байна. -Төсвийн, мөнгөний, макро зохистой бодлогын, гадаад валютын интервенцийн бодлогын нэгдсэн бодлогын тогтолцоо (Integrated Policy Framework) хүрээнд оновчтой хослуулж буюу бодлогын хэрэгслийн сонголтыг хийж чадвал, дунд хугацаанд инфляцын тогтвортой байдлыг хангахад тусална.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо