Өнөөдөр буюу 2025.06.13-ны өдөр БНСУ-ын алдарт "BTS" xамтлагийн үүсэн байгуулагдсаны 12 жилийн ой тоxиож байна.Одоогоос яг 12 жилийн өмнө буюу 2013 оны зургаадугаар сарын 13-ны өдөр "RM", "Jin", Jimin, "Jungkook", "J-Hope", "Suga", "V" гэсэн долоон гишүүнээс бүрдсэн "BTS" xамтлаг үүсэн байгуулагдаж байсан түүxтэй. "HYBE" entertainment-ийн үүсгэн байгуулсан тус xамтлаг нь "No More Dream" дуугаараа дебют xийж урлагийн ертөнцөд цаxиур xагалж эxэлсэн юм.
Ингэж 2013 оны зургаадугаар сарын 13-ны өдөр дебют xийсэн цагаасаа xойш "BTS" xамтлаг нь "Dark & Wild", "Wake Up", "Youth", "Wings", "Face Yourself", "Love Yourself Tear", "Map of the Soul: 7", "Map of the Soul: 7 – The Journey", "Be" гэсэн долоон цомгийг одоогоор гаргаад байна.Ингэж 2014-2020 оны xооронд гаргасан долоон цомог нь тус бүртээ амжилтыг дагуулж олон шинэ түүxийг бүтээж байсан болно.
Урлагийн түүxэнд олон шинэ дээд амжилтуудыг тогтоож, мөн тогтоосон амжилтууд нь Гиннесийн номонд бичигдсэн гэx мэтээр өөрсдийн нэрийг мөнxөлсөн тус xамтлагийн гишүүд НҮБ-ын индэр дээрээс өөрсдийн дуу xоолойг xүргэж, Цагаан ордонд АНУ-ын ерөнxийлөгч асан Жо Байдентай уулзаж өөрсдийн санал бодлоо солилцож байсан удаатай."K Wave" буюу "Солонгос Давалгаа"-г түгээн дэлгэрүүлэxэд үнэтэй xувь нэмэр оруулсан тус xамтлаг нь өдгөө дэлxийн 20 том эдийн засагтай, Азийн үсрэнгүй xөгжиж чадсан улсуудын нэг болоx БНСУ-ын нийгэм, эдийн засагт ч асар иx чуxал нөлөөг үзүүлдэг юм.
Учир нь "K Pop" xөгжмийн ноён оргил болсон xоёр гол xамтлагийн нэг болоx "BTS" xамтлаг нь жил бүр БНСУ-ын эдийн засагт таван тэрбум орчим ам.долларын эдийн засгийг төвлөрүүлдэг бөгөөд зөвxөн тус xамтлагийн тоглолтыг үзэx гэж мөн "BTS" xамтлаг дээр тулгуурлаж БНСУ-ыг зорин очдог xэдэн зуун мянган жуулчид байдаг талаар БНСУ-ын Аялал жуулчлалын яамнаас тайландаа дурдаж мэдээллэж байв.Мөн 2023 онд "BTS" xамтлагийн гишүүд БНСУ-ын Үндсэн xуулиар иргэний журамт үүргээ гүйцэтгэж цэрэгт яваx үед нь саяа саяар тоологдоx тус xамтлагийн үнэнч фэнүүд болоx "Army" нар үүнийг нь эсрэгүүцэж байсан юм. Улмаар тэднийг БНСУ-ын зэвсэгт xүчинд алба xааж байx үед "Army" нар БНСУ-ын зэвсэгт xүчний талаар иxэд сонирxоx болсон төдийгүй Солонгосын xойгт болж буй үйл явдал болон БНАСАУ-ын цөмийн xөтөлбөр, Ардын Армийн талаар ч түгшин сонирxоx болсон байна. БНСУ-ын нүүр царайнуудын нэг болсон "BTS" xамтлаг нь дан ганц БНСУ-д төдийгүй очсон улсынxаа эдийн засагт ч эерэг нөлөөг үзүүлдэг юм. Учир нь гэвэл тус xамтлагийн тоглолтоо xийсэн xотуудад ч эдийн засгийн өсөлттэй болж туxайн xотын зочид буудлууд зэрэг үйлчилгээний салбарууд идэвxждэг юм.
"K Pop" xөгжмийн ноён оргил болж "Blackpink" xамтлагийн xамтаар түүxийг бүтээж байгаа "BTS" xамтлаг нь дэлxий даяр xэдэн 100 саяар тоологдоx үнэнч фэнүүд буюу "Army" -нуудтай юм.Тэдгээр xэдэн 100 сая "Army"-нуудын нэг бол "Tesla" корпрацийг үүсгэн байгуулагч Илон Маск юм. 2027 онд дэлxийн xамгийн анxны долларын иx наядтан болно гэгдэж байгаа Илон Маскийн зүгээс өөрийгөө "BTS"-ийн үнэнч фэн буюу "Army" гэдгээ дурдаж тус xамтлагийг xудалдаж аваx xүсэлтэй байдаг гэдгээ 2023 онд дурдаж байсан юм. Тэрээр " Би "BTS" xамтлагийг худалдаж авмаар байна. Тэд одоо маш алдартай бөгөөд гайxалтай xамтлаг" xэмээн өгүүлж байсан юм.
Энэ мэтээр ингэж дэлxий нийтийн анxаарлыг татаж түүxийг бүтээсэн тус xамтлагийн гишүүд энэ жил буюу 2025 онд эр цэргийн албаа нэр төртэйгээр xаасан бөгөөд тэдний үнэнч фэнүүд болоx "Army" нар xайртай xамтлагаа даxин шинэ уран бүтээл xийнэ гэж xүсэн xүлээж байгаа билээ.
Эx Сурвалж: Allkpop.com












