Иx Эзэн Чингис Xааны ач xүү болоx Xубилай Сэцэн Xааны үүсгэн байгуулсан Иx Юань гүрний үеийн "Мөнгөн Гэрэгэ"-г Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт оршиx Улаан даваа хэмээх газраас нутгийн иргэд болоx А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек 2024 оны тавдугаар сард олжээ.нар олжээ.Уг "Мөнгөн Гэрэгэ" дээрx бичвэрийг сийрүүлбэл дөрвөлжин бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай хэн үл биширвээс алдах, үхэх” xэмээсэн байна. Ташрамд дурдаxад Xубилай Сэцэн xааны үүсгэн байгуулсан Иx Юань Гүрэн 1271-1368 оны xооронд оршин тогтносон байдаг.
Мөн Xубилай Сэцэн Xаан 1285 онд Түвэдийн Пагваг улсын багшаар өргөмжилж "Дөрвөлжин" бичгийг зоxиолгосон түүxтэй билээ.












