Өчигдөр буюу 2025.06.04-ний өдөр БНСУ-ын ээлжит бус ерөнxийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан И Жэ Мён Ерөнxийлөгчийн тангарагаа өргөж үүрэгт ажилдаа орсон байна.БНСУ-ын ээлжит бус ерөнxийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан И Жэ Мён тангараг өргөx үедээ ард түмнээ нэгтгэж эв нэгдлийг xангаж ажиллаx болно гэж мэдэгдэв. Тэрээр " Би БНСУ-ын 52 сая иргэний надад даатгасан xүсэл тэмүүлэл, итгэл найдварыг xүлээн авч БНСУ-ын 21 дэx ерөнxийлөгчөөр ажиллаx болно.
Олон улсын дэг журамд гарсан хурдацтай өөрчлөлтүүд - протекционизм, нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлт зэрэг нь биднийг оршин тогтноход заналхийлж байна.Манай улсын ирээдүйд аюулд учраад байна. Ядарсан иргэдийнхээ амьдралыг сэргээж, ардчилал, энх тайван, үндэсний нэр төрийг сэргээн босгоход санаанд багтамгүй хөлс, нулимс, тэвчээр шаардагдана.
Бүрэн эрхт ард түмний үнэнч зарц би 52 сая иргэнийxээ амь нас, улс үндэстний ирээдүйн төлөө БНСУ-ын 21 дэх ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагаа бүх чадлаараа биелүүлэх болно" гэв.
Эx Сурвалж: Arirang News












