Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар үргэлжлүүлж, санал хураалаа. Санал хураалтын үр дүнгээр 1Хbet-ийг сурталчлах, дэмжих, зохион байгуулах үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх өөрчлөлт бүхий Зөвшөөрлийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Энэхүү хуулийн төслийг баталснаар,
-Энэ чиглэлийн платформуудыг хориглож, зар сурталчилгаа, агентуудын үйл ажиллагаа бүрмөсөн зогсоно.
-Цахим мөрийтэй тоглоом тоглох залуусын тоо 65 хувиар буурна
-Гадагш хяналтгүй гарч буй 500 сая ам.долларт санхүү, хуулийн байгууллагаас хяналт тавих боломж бүрдэнэ
-Хүүхэд, залуучуудын мөрийтэй болон бооцоот тоглоом тоглож, сэтгэл зүйн хувьд донтох, эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлээс сэргийлнэ,
-Мөрийтэй тоглоомыг сурталчлах нь хэвийн мэтээр хэвшсэн ойлголтыг өөрчилж, хүүхэд, залуучуудыг бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомд уриалан дуудаж байгаа хууль бус сурталчилгаануудыг хязгаарлаж, таслан зогсооно хэмээн үзэж буй юм.







