Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгах тогтоолын төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

514
Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгах тогтоолын төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ
УИХ-ын гишүүн Э.Батшугар гар утасны төлбөрөө төлөөгүй тохиолдолд Монголбанкны "хар жагсаал"-д оруулдаг тогтолцоог өөрчлөх хуулийн төсөл санаачилсан нь ард нийтийн талархлыг хүлээгээд буй. Эхний удаад  Э.Батшугар гишүүний өргөн мэдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ. Хуулийн төслийг баталснаар  дараах санхүү, эдийн засгийн таатай боломжийг бий болгох юм. Үүнд,
- Зээлийн хүүг бууруулна
- Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана
-Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ
- Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлнэ
- Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна
Шинэ мэдээ
Их уншигдсэн