Хохирогчийн эгч: Зодуулж хохирсон дүүдээ төрийн цагдаагаас хамгаалалт авмаар байна

292
Хохирогчийн эгч: Зодуулж хохирсон дүүдээ төрийн цагдаагаас хамгаалалт авмаар байна

Сүхбаатар дүүрэгт байрлах “Cante”, “Zu” шөнийн клубийн гадна УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагын хүү, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд долоодугаар сарын 18-19-ний шилжих шөнө гэм зэмгүй нэгний  биед халдаж, эрүүүл мэндэд ноцтой хохирол учруулсан ноцтой хэрэг гарсан. Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ар гэрийнхний зүгээс хэрэгт холбогдсон этгээдүүд хар тамхи хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоосон гэх  мэдээллийг өгсөн юм.

Харин хохирогчийн эгч энэ талаар тодорхой ийнхүү мэдээллээ. Тэрбээр "Миний дүү 2025 оны долоодугаар сарын 18-ны шөнө 3:30 минутын орчимд Cante club-ын гадаа утсаар яриад зогсож байхад нь Цэрэнпунцаг гишүүний хүү Санжаачойпэл түрүүлж тархин тусаа газар нь цохин унагааж, араас нь Эрэлын Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, өөр хоёр залуу (тэднийг хайж байгаа) бүлэглэн зодож танхайрсан болно. Монгол Улсын Эрүүгийн хуульд

3.7 дугаар зүйлд
“Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”
6.4 дүгээр зүйлд
“ Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж тус тус хуульд заасан байдаг.
Гэтэл зарим нэг үзэг нэгтэн бүлэглэн нэг хүн рүү дайрсан хэргийг 40-50 хүний зодоон болгон хувиргах жишээтэй. Тийм зүйл гэж байхгүй шүү. Мөн миний дүү маргаан огтоос үүсгээгүй болох нь бичлэгээс харагдана. Харин хамт явсан найзууд нь салгаад бужигнаж байсныг нь 40-50 хүний зодоон болгохгүй шүү. Ямар ч маргаан үүсэх шалтгаан байлаа гээд хүнийг бүлэглэн зодох нь өөрөө эрүүгийн гэмт хэрэгт тооцно. Жаахан бодитой баймаар байна шүү!!! Гол асуудал яагаад зүгээр зогсож байхад нь гар хүрч байгаа вэ! Энэ өөрөө зөв үү?
Монгол Улсын иргэн зүгээр гудманд зогсож байгаад цохиулдаг нийгэмд бид амьдрах нь энэ зөв үү тэ. Одооноос эхлээд бидний буруу болгох тактик нөгөө талаас ажиллаад эхэлжээ. Уучлаарай хүний биед түрүүлж гар хүрчихээд дээрээс нь дөрвүүлээ тал талаас нь нийлж, хүний хамгийн чухал эрхтэн болох нүүр, нүд рүү дэвсэлж зодоод, эрүүл мэндээр нь хохироочихоод хуулиас гадуур зүгээр өнгөрөөхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Монгол Улсын хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой. Хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулж бүлэглэн зодсон хүмүүс та нар хуулийн хариуцлагаа үүр. Монгол төрийн цагдаа, шүүх хэрхэн үнэн зөв шийдвэрлэхийг ард түмэн хараад сууж байгаа шүү.
Мөн би хохирсон дүүдээ Монгол улсын төрийн цагдаагаас хамгаалалт авмаар байна" гэв.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо