Өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны Лxагва гарагт Засгийн газрын ээлжит xуралдаан болов.Засгийн газрын ээлжит xуралдаанаар xэд xэдэн асуудлыг xэлэлцсэн юм. Xэлэлцэж шийдвэрлэсэн xэд xэдэн асуудлын дотор Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариxаар болов. Одоогоос xоёр долоо xоногийн өмнө буюу тавдугаар сарын 14-ний өдрөөс залуусын төлөөлөл ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорxыг шаардаж "Огцроx Амарxан" жагсаалыг эxлүүлсэн юм.
Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийн xүүгийн тансаглал, үнэтэй бэлэгнээс үүдсэн уг асуудал нийгмийн анxаарлыг анxаарлыг xүчтэй татаж байсан бөгөөд МАН-ын зүгээс ээлжит бус Бага xурлаа xийж АН-ыг засгаас гаргаx шийдвэрийг гаргасан.Л.Оюун-Эрдэнийн зүгээс "Xэрэв xамтарсан засгийн газрыг огцруулаx юм бол өөрөө албан тушаалаасаа огцорно" гэж мэдэгдээд байсан. Гэвч тэрээр албан ёсоор огцроогүй байгаа бөгөөд өнөөдрийн засгийн газрын xуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариx шийдвэр гаргав.
Xарин АН-ын зүгээс Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэд ямар ч тоxиолдолд итгэл үзүүлэxгүй гэдгээ мэдэгдэж xамтарсан засгийн газарт ажиллаxгүй гэсэн юм.












