Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа

180
Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
“Уул уурхайн 7 хоног-2025” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн Налайхад эхэллээ. Дөрөвдэх жилдээ уламжлал болж буй “Mining Week & MinePro 2025” арга хэмжээ энэ жил “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” уриан дор болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү арга хэмжээ нь зөвхөн уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт төдийгүй Монгол Улс болон олон улсын түнш, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх стратегийн чухал платформ, индэр юм гэдгийг тодотголоо. Уул уурхай салбар манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байна. Цаашид зөвхөн олборлолт биш, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, технологи, инновац нэвтрүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг Ерөнхий сайд тэмдэглээдЗасгийн газар “Ногоон хөгжил”, “Цахим шилжилт” “Тогтвортой, хариуцлагатай уул уурхай”-н бодлого хэрэгжүүлж, ил тод, хариуцлагатай, нээлттэй байдлыг эрхэмлэн, бүсчилсэн хөгжил, орон нутгийн иргэдийн эрх ашгийг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байна гэв. Мөн Засгийн газар “Digital First” бодлогын хүрээнд уул уурхайн салбарт “Их өгөгдөл, хиймэл оюун ухаан”-ыг хослуулан ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх, геологи, хайгуул, олборлолтод инновац, цахим шийдлийг хурдтай нэвтрүүлэхийг зорьж байна. Монгол Улс “Mining & AI” санаачилга дэвшүүлж, уул уурхай, технологийн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаа тэмдэглээд энэ чиглэлийн бодит төсөл, хөтөлбөрүүдийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэхийг уриаллаа. Уул уурхайн салбар бол ойрын ирээдүйн хөгжлийн нэг тулгуур мөн. Гэхдээ бид өнөөдрийн үр ашгаас илүү ирээдүй хойч үедээ тогтвортой хөгжил үлдээх үүрэгтэй. Үндэсний баялгийн сангийн тогтолцоог улам сайжруулж, уул уурхайн орлогоо эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг хүний хөгжлийг дэмжих чиглэлд үр дүнтэй зарцуулж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахнь манай Засгийн газрын хамгийн том мега төсөл юм гэдгийг Ерөнхий сайд онцлоод Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох “Цахим шилжилт”, “Хүний хөгжил”, “Ногоон хөгжил” болон бүтээмжийг сайжруулах чиглэлийн бодлого, зорилтуудыг уул уурхайн салбарын бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлоготой нягт уялдуулж, үр дүнтэй хамтран ажиллахыг хүслээ. Мөн Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр бүх талаар харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Эx Сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо