Лхагва гараг бүр хуралддаг Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 14.00 цагт товложээ. Өнөөдрийн хуралдаанаар, Хангайн бүсийн хуралдаанаас гаргасан шийдвэрээ албажуулахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна.
УИХ-ын байнгын хороод өдгөө хуралдаж байгаа бөгөөд 15.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах товтой байна Хуралдаанаар,
-Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
-Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/-ийг хэлэлцэх юм.












