Дэлхийн олон оронд залуучуудын хөдөлмөр эрхлэлт буурч, эдийн засгийн идэвхгүй байдал нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төрийн бодлогоо шинэчилж, бодитой арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа.
Манай улсын хувьд ч энэ асуудал мөн адил ажиглагдаж байгаа бөгөөд бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээгээ боловсронгуй болгох ажлыг эхлүүлсэн.
Залуучуудын ажиллах хүчний оролцоо бага, ажилгүйдэл өндөр байгаа нь эдийн засгийн идэвхгүй байдал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, ур чадварын зөрүү зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай.
Азийн хөгжлийн банктай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хэрэгжүүлж буй бодлогоо шинэчлэх зорилгоор;
- Залуучуудын хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, сургуулиа төгсөөд ажлын байранд шилжих шилжилт, эдийн засгийн идэвхгүй байгаа шалтгааныг тодорхойлох
- Бодлогоор залуучуудыг хэрхэн дэмжих талаар судалгаа хийх
- Олон талын оролцоотой хэлэлцүүлэг, форум зохион байгуулах
- Судалгаа, үнэлгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх












