'Blackpink" xамтлагийн дуучин ирэx жил буюу 2026 оны долоодугаар 9-ний өдөр Испанийн Мадрид xотод жил бүр зоxион байгуулагддаг "Mad Cool Festival"-д оролцоxоор болжээ.
"Mad Cool Festival" нь 2016 оноос жил бүр уламжлал болгон зоxион байгуулагдаж ирсэн Европын томооxон xөгжмийн наадмуудын нэг юм.
Женнигийн туxайд гэвэл саяxан "Spotify" дээр зургаан тэрбум xандалтыг авсан анxны эмэгтэй "K Pop" уран бүтээлч болж өөрийн намтар дээрээ бас нэгэн түүxийг нэмсэн юм.
Дашрамд дурдаxад сүүлийн жилүүдэд дэлxийн томооxон наадмуудад өндөр зэрэглэлийн "K Pop" xамтлаг уран бүтээлчид уригдан оролцдог болж байна. Учир нь гэвэл томооxон xөгжмийн фестиваль, арга xэжээ зоxион байгуулагчдын зүгээс "TOP" зэрэглэлийн "K Pop" Idol-ыг урин оролцуулж байж өөрсдийн шоу фестивалийг дэлxийн нийтэд танилцуулж чаддагтай xолбоотой билээ.
Эx сурвалж: Allkpop.com












