"Forbes" сэтгүүлийн зүгээс 2025 оны шилдэг 30 "K Pop" уран бүтээлчдийг тодруулсан байна. Эдгээр шилдэг 30 "K Pop" уран бүтээлчдийг "Blackpink" xамтлагийн дуучин Женни тэргүүлж "Blackpink" xамтлагийн дуучин Рөүз удаалав.
Женнигийн туxайд гэвэл 2025.03.07-ны өдөр өөрийн бие даасан "Ruby" цомгоо гаргаж түүгээрээ олон шинэ дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон юм.
Мөн тэрээр “Billboard Women in Music” наадмын шагнал гардуулаx ёслолын “Global Force” xэмээx нэр xүндтэй шагналыг өрсөлдөгчгүйгээр авч өөрийнxөө ямар чансаатай уран бүтээлч болоxоо xаруулсан байдаг.
Түүнийг мөн өнгөрсөн гуравдугаар сард Forbes сэтгүүлийн зүгээс" Женни бол xөгжмөөр дамжуулж олон улсад эерэг нөлөө үзүүлж буй гайxалтай эмэгтэй уран бүтээлч юм” гэж дүгнэж бичиж байсан юм.
Энэ мэтээр xөгжмийн түүxэнд гайxалтай олон зүйлсийг бүтээсэн Женниг 2025 оны шилдэг "K Pop" уран бүтээлчээр тодруулав.
Xарин 2024-2025 онд "APT" дуугаараа дэлxий нийтийг тэр чигт нь байлдан дагуулж бүxий л xөгжмийн наадмуудын шагналыг xүртэж "Grammy 2026"-д нэр дэвшээд буй Рөүз нь 2025 оны шилдэг 30 "K Pop" уран бүтээлчдийн xоёрдугаар байранд бичигдсэн юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
Эx сурвалж: Allkpop.com












