Ж:Батзандан: “Эрдэнэт” үйлдвэрийн 26 хувийг ийш тийш шилжүүлсээр эцэстээ алга болсон

431
Ж:Батзандан: “Эрдэнэт” үйлдвэрийн 26 хувийг ийш тийш шилжүүлсээр эцэстээ алга болсон

Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч БЭТ Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдсөөр Засгийн газрын эзэмшлийн "Эрдэнэт үйлдвэр"-ийн 26 хувь нь алга болсон. Тухайлбал, 6.5 хувь нь иргэн Ж.Дамдинжавд, 10 хувийг "Мико холдинг" ХХК-д шилжүүлсэн. "Мико холдинг" ХХК нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ш.Отгонбилэгийн эхнэр Д.Туяагийн нэр дээр байдаг. "Эрдэнэт концерн" дээр байсан 16 хувийг АНУ-ын компани руу шилжүүлээд, буцаагаад иргэн Ж.Дамдинжав руу шилжүүлсэн байна. Үлдсэн 10 хувийг нь "Мико холдинг" буюу Ш.Отгонбилэг агсны эхнэр, хүүхдүүд эзэмшиж байгаа. ТӨК-ийн захирал хүн компанийнхаа хувийг эхнэр, хүүхдүүд рүүгээ шилжүүлээд өөрөө бурхны орон руу явсан гэсэн үг" гэв.

Шинэ мэдээ
Их уншигдсэн