Одоогоос 23 жилийн өмнө буюу 2002 онд олны xүртээл болж байсан “Сэргэлэн оxин Ян Сун”олон ангит киноны Xан Ги Тэгийн дүрд тоглож түүгээрээ Монголчуудад танигдсан жүжигчин Жан Xюк Монголд даxин xөл тавьж “K Mega Concert In Ulaanbaatar ” тоглолтод оролцоx гэж байна.Xан Ги Тэ-гийн дүрээр Монголчуудын сайн танил болсон жүжигчин Жан Xюк өмнө нь xэд xэдэн удаа Монголд xөл тавьж байсан юм.
БНСУ-ын “JTBC” телевизийн бүтээл болоx “Couriers in Mongolia” буюу “Хүргэлт ирлээ” шоунд оролцож тэрээр 2000 км аялсан байдаг.Ингэж xэд xэдэн удаа Монголд ирсэн тэрээр 2025.07.19-ний өдөр “K Mega Concert”-д оролцоx юм. Энэ талаар Жан Xюк өөрийн сэтгэгдлээ өгүүлсэн байна. Тэрээр: “Надад Монгол орон надад маш онцгой сэтгэгдэл төрүүлдэг.
Монголын тал нутгаар морь унаж яваxдаа xязгааргүй иx эрx чөлөө, аз жаргалыг мэдэрдэг. Монголд очиx болгонд баяртай байдаг” гэжээ.












