Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 73.9 хувийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг дэмжсэн. Харин яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарт ямар ч шинэчлэл хийсэнгүй. Эрүүл мэндийн салбар эрүүл болсонгүй. Би өөрөө санаачлаад Эмийн сонсгол хийж, эрүүл мэндийн салбарт яаж ажиллах талаар чиглэл гаргасан. Гэвч хэрэгжсэн зүйл өнөөдөр алга. Эрүүл мэндийн салбарт өнөөдөр шударга ёс тогтсонгүй. Сонгодог парламентын үлгэрлэл болоод нээлттэй санал хураахыг дэмжиж байна. Би хувьдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй" гэв.







