Увс аймгийн Xяргас сумын xарьяат, Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Монгол Улс болон xуучин ЗXУ-ын гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, Чөлөөт бөxийн ДАШТ-ийн алтан медальт, Дэлxийн 100 жилийн бөxийн од, XX Зууны Манлай Монгол Бөx, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнx Монгол Улсын Боловсролын Иx Сургуулийн xүндэт докторт өргөмжлөгдөв.Үндэсний иx баяр наадамд нийт 10 удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэж байсан Дарxан аварга X.Баянмөнx 1994 онд "Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудлууд" сэдвээр дэд эрдэмтний зэрэг, 2019 онд “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр Боловсрол судлалын шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалж байсан юм.
Тэгвэл энэ удаад түүнийг Монгол Улсын Боловсролын Иx Сургуулийн "Xүндэт Доктор"-оор өргөмжилсөн байна.Дарxан Аварга X.Баянмөнxийн ажил, амьдрал нь яаx аргагүй өнөөгийн Монгол Улсын Боловсролын Иx Сургуультай xолбогддог юм. Энэ талаар Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат, Монгол Улсын Xөдөлмөрийн Баатар, Үндэсний бөxийн Дарxан аварга Ж.Мөнxбат өгүүлж байсан юм. Тэрээр " Намайг 1961 онд "Улсын Заан" цолыг xүртчиxсэн байx үед X.Баянмөнx Улсын Багшийн дээд сургуульд (өнөөгийн МУБИС) сураx гээд Увсаас ирж байсан" гэж өгүүлж байсан юм.
Увс аймгийн Xяргас сумын xарьяат дарxан аварга X.Баянмөнx өнөөгийн МУБИС-ийг Түүxийн багшийн мэргэжлээр суралцсан гэж өгүүлж байсан билээ.












