Хот тосгоны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр баталж, 2025 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс 14 хотод хуваахаар болсон Үүнд,
1.Хан-Уул хот
2.Яармаг хот
3.Буянт-Ухаа хот
4. Сонгинохайрхан хот
5. Толгойт хот
6.Баянхошуу хот
7. Өнөр хот
8.Баянгол хот
9. Сэлбэ хот
10.Чингэлтэй хот
11. Сүхбаатар хот
12. Дарь-Эх хот
13. Баянзүрх хот
14. Амгалан хот хэмээн 14 хэсэгчлэн хуваана. Х.Нямбаатар дарга АНУ олон мужтай. Тэр хэрээрээ тус тусдаа хөгжлөөрөө өрсөлддөг хэмээн тайлбарласан. Эдгээр 24 хот тус бүрдээ Захирагч, гурав хүртэлх орлогчтой байхаар төлөвлөжээ. 14 хотын захирагч, 2-3 орлогч гэхээр төсөв мөнгө, хот бүр тамга тэмдэгтэй байна, ажиллах нэгж, боловсон хүчин гээд дагаж гарах зардал нь тоймгүй харагдаж байгаа юм. Цаашлаад дүүрэг, аймаг нутагтаа эзэн суух, өмчлөх дуртай улстөрчид ойрын хамаарлын нэгнээ аль нэг хотын даргаар тавьж, өөрөө эзэн суух гэсэн санаархал мундахгүй гарна. Тухйалбал, Баянгол дүүрэгт өмнө С.Эрдэнэ, өдгөө УИХ-ын гишүүн "Оргил"-ын Ж.Ганбаатар эзэн суусан. Өмнөговь аймгийг "Ажнай"-н Бат-Эрдэнийх гэдэг. Энэ мэтчилэн улстөрчид нэг хотыг ч болов гартаа авах, эзэн суух гэж улайрна. Эцэстээ хот бүр хөгжлөөрөө өрсөлдөх бус эсрэгээрээ хэн нэгний хувийн өмч аятай болохвий гэсэн болгоомжлол байна.
С.Жавхлангийн Дархан хот
Ж.Ганбаатарын Баянгол хот
Х.Нямбаатарын Сонгинохайрхан хот
Ж.Алдаржавхлангийн ХАн-Уул хот
Х.Баттулгын Яармаг хот гээд явж өгөхвий.
Хамгийн гол нь эдгээр 14 хотын даргыг Нийслэлийн Засаг дарга зангидаж, толгойлох уу гэдэг асуулт урган гарна. Тиймээс ирэх зургаадугаар сарын 1-нээс иргэд аль хотын иргэн болохоо шийдэж, эцэг, эх үр хүүхдүүд нь хот хотдоо тархан суурьшина. Мэдээж, үүнийг дагасан үл ойлголцол, эсэргүүцэл, бэрхшээл ихээр гарах нь ойлгомжтой.










