УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан
“С.Магнайсүрэн даргыг дэмжиж байгаа. Хоёр асуудал байна. Та очоод одоогийн бүтэц бүрэлдэхүүнээр төрийн аудитыг хийнэ гэдэг эргэлзээтэй. Хувийн хэвшлийн аудитыг ашиглаж, дэмжиж, төрийн бүтцээ цомхотгохыг хүсэж байна. Хоёрдугаарт, өмнөх даргад хүсэлт явуулаад одоог хүртэл хариу өгөөгүй. Удирдлагын академи гээд статус нь ойлгомжгүй байгууллагад аудит хийж өгөөч. Сард 56 сая төгрөгийн цалинтай захирал байх жишээтэй. Маш их асуудалтай ноцтой мэдээллүүд ирсээр байгаа" гэлээ.



