Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа

190
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохын зэрэгцээ Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, эдүгээ бүс нутагтаа найрсаг хөршийн үлгэр жишээ харилцаа болон хөгжиж буйг онцлон тэмдэглэв.
Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүч, дэд бүтэц, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.
Бүс нутаг, олон улс дахь хамтын ажиллагааны хүрээнд 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын үеэр бэлчээр, усны нөөцийн нэгдсэн менежмент, уул уурхайн нөхөн сэргээлт, ногоон дэд бүтцийг дэмжих, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зэрэгт хятадын тал манлайлан хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв.
  Мөн тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хийсэн гурван талын VII уулзалт амжилттай болж, “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг эрчимжүүлэх, байгалийн хийн хоолойн төслийг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатайг тэмдэглэж, эдгээр төсөл нь гурван улсын хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд бодит үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгааг илэрхийллээ. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян хэлэхдээ, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хоёр улсын төрийн тэргүүн нарын удирдлага, чиглэл дор хурдацтай хөгжиж байгаа бөгөөд талуудын тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгоход Хятадын Төрийн зөвлөлөөс өндөр ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.
Цаашид хоёр тал болон гурван талын төслүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, ажил хэрэг болгохын төлөө байгааг мэдэгдлээ.

Эx Сурвалж: President.mn

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо