Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна

210
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 чуулганы Ерөнхий санал шүүмжлэл АНУ-ын Нью-Йорк хотноо 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтав.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.
Энэ удаагийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд НҮБ-ын гишүүн 150 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож байна. НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
​НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган 2025 оны 09 дүгээр сарын 09-нөөс 12 дугаар сарын сүүлч хүртэл АНУ-ын Нью-Йорк хотноо үргэлжилнэ. Чуулганы даргаар ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд асан Анналена Бербок ажиллаж байна. Чуулганаар олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, энхийг сахиулах ажиллагаа, үндэстэн дамнасан гэмт хэрэг, терроризмтой тэмцэх, олон улсын эрх зүй, нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, НҮБ-аас үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, НҮБ-ын үйл ажиллагааны төсвийн санхүүжилт зэрэг дэлхийн улс түмний өмнө чухлаар тавигдаж буй 174 багц асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана.
Тус чуулганы үндсэн 6 хорооны үйл ажиллагаа 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэх юм.

Эx Сурвалж: President.mn

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо