Тус аймаг гал унтраах ганц машинтай 5-6 гал сөнөөгчтэй байсан нь галыг унтраахад хүндрэл учирч, олон хүний эд хөрөнгийг аварч чадаагүй талаар шүүмжилж байв. Нийт эд хөрөнгийн хохирлыг тооцоход худалдаачид 5,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгөө галд алдсан гэсэн урьдчилсан тооцоолол гарсан юм. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үлдсэн худалдаа эрхлэгчдэд өчигдөр гэнэтийн мэдээ дуулгасан нь УОК-ын нөөц хөрөнгөөс 5,2 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж, дэмжлэг үзүүлэхээр болсон шийдвэр байлаа. Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэнэтийн ийм цочмог шийдвэрийг зөв, буруу хэмээн нийгмээрээ хэлэлцээд эхэлсэн. Татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх гэлээ, бид яах гэж татвар төлдөг билээ гэх шүүмжлэл дийлж, барьцах хүмүүс ч эхнээсээ гарч ирсэн. Тухайлбал,
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтэд эргэлдээх 207 дугаар байр өртөн юу ч үгүй шатаж, оршин суугчид нь орох оронгүй олон жил болж, гэр бүлээрээ түрээсийн байр хэсэн яваа. Долоон хүний амь эрсдэн, олон айл эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон байхад төр үл тоосон атлаа худалдаа эрхлэгчдийн хохирлыг бүрэн барагдуулна гэдэг байж болшгүй. Хүний алтан амь, эд бараа хоёрын хохирлыг харьцуулахын аргагүй. Тэд өөрсдийнхөө хариуцлагагүйгээс болж гал алдсан байхад төр ялгаварлан гадуурхлаа хэмээн эхнээсээ эсэргүүцээд эхэллээ.







