Ерөнхий сайд уучлалт гуйхгүй бол АН УИХ-ын чуулганыг бойкотлон эсэргүүцлээ илэрхийлнэ

440
Ерөнхий сайд уучлалт гуйхгүй бол АН УИХ-ын чуулганыг бойкотлон эсэргүүцлээ илэрхийлнэ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн  чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөөс нь асуулт асуусан УИХ-ын гишүүн Ж.Баярмааг үг хэлээр доромжилж, улстөржлөө хэмээн зандарсан. Гэвч түүний энэхүү үйлдэл улс төрийн маргаан дагуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тавдугаар сарын 1-ний  дотор буюу гурав хоногийн хугацаанд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ж.Баярмаа гишүүнээс, УИХ-аас амаараа уучлал гуйхыг шаардсан. Уучлалт гуйхгүй бол тус бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна гэдгээ мэдэгдсэн билээ.

Хэрвээ маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд орж ирэхгүй, уучлалт гуйхгүй  бол АН-ын бүлэг чуулганы хуралдааныг бойкотлох хүртэл эсэргүүцлээ илэрхийлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр товлосны хоёр нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд  өөрийг нь шүүмжиллээ хэмээн  бухимдан эмэгтэй гишүүнийг хэл амаар доромжилсныхоо төлөө Ж.Баярмаа гишүүн, УИХ-аас уучлалт гуйх эс бөгөөс улс төрийн бүхий л үйл ажиллагаа гацаанд орох  хоёр зам үлдээд байна.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

“Огцрох амархан” жагсаал өнгөө хувирган Л.Оюун-Эрдэнийг дэмжигчдийнх болж хувирлаа
a
admin
·2025-05-26 14:47

“Огцрох амархан” жагсаал өнгөө хувирган Л.Оюун-Эрдэнийг дэмжигчдийнх болж хувирлаа

Л.Оюун-Эрдэнэ: Та нар миний итгэл үнэмшил, тэмцэл, үзлийг зогсоож чадахгүй. Битгий горьд!
a
admin
·2025-05-17 16:39

Л.Оюун-Эрдэнэ: Та нар миний итгэл үнэмшил, тэмцэл, үзлийг зогсоож чадахгүй. Битгий горьд!

Л.Оюун-Эрдэнэ:Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилтыг хангах, эдийн засаг тэлэх нөхцөл бүрдлээ
a
admin
·2025-05-14 11:30

Л.Оюун-Эрдэнэ:Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилтыг хангах, эдийн засаг тэлэх нөхцөл бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрч, 1,4 их наядын зардал хэмнэсэн
a
admin
·2025-04-24 13:10

Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрч, 1,4 их наядын зардал хэмнэсэн

АН: Ерөнхий сайд УИХ-ын толгой дээр гараад суучихжээ
a
admin
·2025-04-14 07:20

АН: Ерөнхий сайд УИХ-ын толгой дээр гараад суучихжээ