Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ч.Сайханбилэг хоёрын байр солигдох уу ?

324
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ч.Сайханбилэг хоёрын байр солигдох уу ?

Бийлэгжүү хүүгийнхээ баярхлаас үүдэн Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон Л.Оюун-Эрдэнэ амрах нэрийдлээр хилийн чинадад, тодруулбал, Сингапурт яваа гэх мэдээлэл байгаа ч нөгөөтэйгүүр, оргон зугтсан гэх хардлага ч давхар явна.

Засгийн газрыг дөрвөн жил толгойлсон тэрбээр цүнхнээс болж огцорсон гэх хошин түүхтэй үлдэж байгаа ч нийгмээрээ өөрийнхөө, гэр бүлийнхээ орлогыг нотлохыг шаардан, АТГ-т шалгуулахаар өгсөн. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "АТГ намайг шалгаж байгаа. Эцсийн дүгнэлт гартал хугацаа хэрэгтэй гэсэн" хэмээн мэдэгдсэн юм. Харин гэр бүлийнхээ орлогыг ил тод болгох эсэх нь эргэлзээтэй хэвээр үлдсэн юм.

Түүнийг огцруулах тухай яриа 2025 он гарангуут улам ширүүссэн. Ер нь удахгүй Засгийн газар огцорно гэсэн мэдээлэл хүчтэй түгсэн нь оргүй биш байв. Ниргэсэн дээр нь хашгирав гэгчээр хүүгийнх нь үйлдэл цагаа олж, Засгийг огцруулахаар санаархаж байсан улстөрчдөд сайхан өгөөш болсон гэж болно. Буланд шахагдаж гарах гарцгүй болсон Л.Оюун-Эрдэнэ   аргагүйн эрхэнд албан тушаалаа өгч, улс төр нийгэмд тулгамдсан олон асуудлыг хөндсөн нь эргээд өөрийг нь унагах шалтаг шалтгаан боллоо гэдгийг тэрбээр ил тод хэлсэн. Энэхүү үйлдлийг дэвэргэгчид нь үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид. Харийн нутагт гэр бүлийн хамтаар орогнож буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон түүний нөхдийн олон жилийн хүсэл ийнхүү гэнэт биелж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарт ч таатай боломж ирсэн. АТГ-т шалгуулж удахгүй УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг хөндөнө хэмээж байсан Х.Баттулга  эмчлүүлэх нэрийдлээр хилийн чинадыг зорьсон ч аанай л эх орондоо ирэхээс дөлж байгаа гэх. Ц.Элбэгдоржийн хувьд гаднын аль нэг улсад яваа зураг нь байсхийгээд сошиалд дэлгэгддэг ч  Монголд ирэхээс зайлсхийж буй. Энэ мэтээр АТГ-ын хараанд орсон төрийн өндөр албан тушаалтнууд нэг нэгээрээ цувж, оргон зайлах гарцаа хайсаар байгаа гэв үү... Олны үг ортой гэдэг дээ. Харин эсрэгээрээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг сайн дураараа эх орондоо ирвэл гайхаад, гайхшраад байх шаардлагагүй болох нь. Улс төрийн доог тохуу гэж. Улс төрөөс нэг нь явахад нөгөө нь ирдэг жамтай.  Ямартай ч, улс төрийн хүрээнийхний дунд өрнөж буй дээрх прогноз биелэх эсэхийг харах л үлдлээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо