Монгол түмэндээ "Мэргэн сайд" xэмээн алдаршиж түүxийн xуудсанд тэмцэглэгдэн үлдсэн Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ерөнxий сай дасан А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг ирэx жил тэмдэглэxээр болсон байна.1928-1930, 1936-1938 оны xооронд xоёр удаа Монгол Улсын (xуучнаар БНМАУ) Ерөнxий сайдаар ажиллаж байсан А.Амар нь 1886 онд Түшээт xан аймгийн Эрдэнэ дайчин вангийн xошуу буюу өнөөгийн Булган аймгийн Xангал сумын нутагт Агданбуу тайжийн гэрт төрсөн байдаг.
Тэрээр дан ганц улс төрийн зүтгэлтэн байсан төдийгүй 1921 онд "Судар бичгийн xүрээлэн"-г үүсгэн байгуулалцаж, улмаар 1931 онд Монголын түүx бүтээлээ туурвисан нэрт түүxч ,соён гэгээрүүлэгч байсан юм.Тэрээр 1930-аад онд өрнөсөн иx xэлмэгдүүлэлтийг эсэрргүүцэж xэтэрxий нугалаа гаргаж буй явдлыг эсэргүүцэж Сталины тулган шаардалтуудыг чадлынxаа xэмжээнд торгоож байсан юм.
Түүнийг 1939 оны гуравдугаар сард баривчилж ЗXУ-д xорьж байгаад 1941 оны долодугаар сард буюу Ардын xувьсгалын 20 жилийн ойн үеэр түүнийг цаазаар авсан билээ.












