Засгийн газар ЕMongolia систем болон 11-11 төвөөр дамжуулж, иргэдээс санал авч эхэллээ

261
Засгийн газар ЕMongolia систем болон 11-11 төвөөр дамжуулж, иргэдээс санал авч эхэллээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн даваа гарагт болж,  100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгаврын төслийг танилцуулсан. Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан даалгаварт ард иргэдээс санал авч, 100 хоногт хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгахыг үүрэг болгосон юм. Энэ дагуу ЕMongolia систем болон 11-11 төвөөр дамжуулж ард иргэдээс санал авч эхэллээ. ЕMongolia системд нэвтэрсэн даруйд санал авах тусгай цонх нээгдэж, иргэн таны саналыг шууд хүлээн авч байна. Харин иргэд, олон нийтэд үйлчлэх 11-11 төв 24 цагийн турш таны саналыг утсаар, цахим шуудан, вэб хуудас, фэйсбүүк чатаар хүлээн авах юм. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа хуулийн төсөлд санал өгөх D-parliament, нийтийн өргөдөл гомдлын D-petition талбаруудыг үүсгэн байгуулж, иргэдээс санал авах туршлагыг  нэвтрүүлсэн. Зөвхөн 100 хоногт хийх ажил гэж хязгаарлахгүйгээр цаашид иргэдээ сонсдог байх, нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч ажиллахад дээрх туршлагыг Засгийн газрын үйл ажиллагаанд тусгахыг Ерөнхий сайд Г.Занданшатар зорьж байгаа юм байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо