Дэлхийн хөлбөмбөг гашуудаж байна – Роналдо, Месси эмгэнэл илэрхийлэв

252
Дэлхийн хөлбөмбөг гашуудаж байна – Роналдо, Месси эмгэнэл илэрхийлэв
Португалын шигшээ баг болон Английн Ливерпуль клубын довтлогч Диого Жота өчигдөр/2025.07.03/ дүүгийн хамтаар Испанид авто ослоор өөд болсон билээ. Цэл залуухан, тамирчны замналынхаа оргил жилүүдийг өнгөрүүлж, хайртай бүсгүйтэйгээ гэрлэлтээ батлуулаад удаагүй байсан түүнийг 28 насандаа таалал төгсөнө гэж төсөөлсөнгүй.
Диого Жота өөрийн дүү Андрегийн хамтаар Испанийн хурдны зам дээр Ламборгини жолоодож яваад осолджээ.
Дэлхийн хөлбөмбөг ч тод одоо алдсандаа гашуудаж, гуниглаж байна. Тамирчид, клубууд, улс орнуудын хөлбөмбөгийн холбоод эмгэнэл илэрхийлсээр байна. Ливерпулийн дасгалжуулагч Арне Слот: -Клубын хувьд бидэнд маш цочирдом үйл явдал тохиолоо. Диого зүгээр нэг бидний тамирчин байсангүй. Тэр бид бүгдэд хайрлагдсан нэгэн байсан. Тэр багийн хамтрагч, нөхөр, ажлын анд гээд үүрэг бүртээ онцгой байсан. Түүний багт юу авчирсан талаар ихийг хэлмээр байна. Гэхдээ үнэн гэвэл Диогогийн тоглолтыг харсан хүн бүр үүнийг хэлж чадна. Тэмцэгч, шаргуу, тууштай, гайхалтай чанар, гоол. Ливерпулийн тамирчин ямар байхын тод жишээ. Португалын шигшээ багийн ахлагч, багийн нөхөр Кристиано Роналдо: -Ямар ч утга учир алга. Бид саяхан л шигшээ багтаа хамт байсан. Чи саяхан гэрлэсэн. Түүний гэр бүл, эхнэр, хүүхдүүдэд нь эмгэнэл илэрхийлье. Тэднийг сэтгэлийн тэнхээтэй байхыг хүсье. Чамайг тэдэнтэйгээ үргэлж хамт байхыг мэдэж байна. Тайван нойрс, Диого, Андре. Та нарыг санан дурсах болно.
Лионель Месси өөрийн Instagram хуудаснаа хар, цагаан өнгөтэй Жотагийн зургийг нийтлэн испаниар "QEPD" буюу "Тайван нойрсоорой" гэжээ.
Ливерпулийн хуучин дасгалжуулагч, Жотаг багт авчирсан Юрген Клопп: -Энэ мөчид би шаналж байна. Илүү том шалтгаан байгаа байх. Гэхдээ надад харагдахгүй байна. Диого болон түүний дүү Андрег таалал төгссөн гэх зүрх шимшрэм мэдээг сонслоо. Диого гайхалтай тоглогч байгаад зогсохгүй гайхалтай найз, хайр татам нөхөр, халамжит аав байсан юм. Бид чамайг санах болно. Рут/Диогогийн эхнэр/ болон хүүхдүүд, гэр бүл, найзууд, тэднийг хайрладаг хүн бүрт эмгэнэл илэрхийлье. Ливерпульд хамт тоглож явсан Трент Александр-Арнольд: -Яг одоо хэлэх үг олдохгүй байна. Хайртай нэгэн маань яваад өгсөн гэхээр зүрх, тархи хоёр хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Энэ өвдөлт намжвал Диогог үргэлж инээмсэглэсэн төрхөр нь санан дурсах болно. Дэндүү олон жаргалтай мөчүүд, инээсэн өдрүүд.
Ливерпуль хотын Энфилд цэнгэлдэхийн гадаа фанатууд цуглаж, эмгэнэл илэрхийлж байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ
a
admin
·2026-01-10 22:27

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
D
Dulguun
·2025-12-10 10:54

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 16:13

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
G
Guren News
·2025-12-06 19:46

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо
G
Guren News
·2025-12-06 19:39

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв
G
Guren News
·2025-12-02 12:40

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш
G
Guren News
·2025-11-14 12:05

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

“Controlez” багаа хожилд хөтлөв
D
Dulguun
·2025-11-04 10:51

“Controlez” багаа хожилд хөтлөв