Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй урт наслах нууцаа хуваалцжээ

389
Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй урт наслах нууцаа хуваалцжээ
Саяхан Бразилын гэлэнмаа Сэстэр Ина Канабарро 116 насандаа таалал төгссөний дараа Геронтологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр дэлхийн хамгийн өндөр настан 115-тай Этэл Катерхам болоод байна. Их Британийн иргэн тэрбээр урт насалж буй "нууц жороо" хуваалцжээ. Этэл Катерхамын хувьд урт наслах нууц нь маш энгийн буюу хэнтэй ч маргалдахгүй байх гэжээ. Түүхэнд дэлхийн хамгийн урт насалсан хүн бол Жанна Калмент хэмээх франц эмэгтэй бөгөөд тэрээр 122 насалсан. Тэр "Би хэзээ ч хэнтэй ч маргалддаггүй. Би хүмүүсийг сонсдог, бас өөрийн дуртай зүйлээ хийдэг” гэжээ. Өндөр настан Этэл   Лондон хотын баруун өмнөд хэсэгт орших асрамжийн газарт амьдардаг. Тэрээр 1909 оны 8-р сарын 21-нд Английн өмнөд хэсэгт орших Шиптон Беллинджер тосгонд мэндэлжээ. Найман хүүхэдтэй айлын долоо дахь нь байв. Түүний амьдрал аяллаар дүүрэн байжээ. 1927 онд 18 насандаа Британийн гэр бүлд хүүхэд асрагчаар ажиллахаар Энэтхэг рүү явж, тэндээ гурван жил амьдраад Англид эргэн ирсэн байна. 1931 онд Этэл нөхөр Нормантай танилцжээ. Норман нь Британийн армийн хошууч цолтой байсан бөгөөд тэд Хонконг, Гибралтар зэрэг газар томилолтоор амьдарч байсан аж. Тэд хоёр охинтой болж, Умард Ирландын нутагт өсгөсөн байна. Норман нь 1976 онд нас баржээ. Камберли дахь "Hallmark Lakeview" тансаг зэрэглэлийн асрамжийн газрын захиргаа Катерхамыг дэлхийн хамгийн өндөр настай хүн болсон баярыг тэмдэглэж, түүнд 115 гэсэн титэм зүүж, бялуу зүсэж буй зургийг фэйсбүүк хуудастаа нийтэлжээ. Зургийн тайлбартаа “Манай хүндэт оршин суугч Этэлд халуун баяр хүргэе! Тэр дэлхийн хамгийн өндөр настай хүн боллоо! Энэ бол гайхалтай амжилт бөгөөд амьдралыг хэрхэн утга учиртай өнгөрөөж болдгийн жинхэнэ жишээ юм. Таны эерэг байдал, сэтгэлийн хат, ухаан бид бүхэнд урам зориг өгдөг. Таны гайхамшигт аяллыг хамтдаа тэмдэглэе!” гэжээ. Харин дэлхийн түүхэнд хамгийн урт насалсан хүн бол  Жанна Калмент хэмээх франц эмэгтэй бөгөөд тэрээр 122 нас 164 хоног насалсан гэж Гиннесийн дээд амжилтын ном тэмдэглэсэн байдаг.  Жанна Калмент Жанна Калмент Эх сурвалж: ABC news
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд